Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 12-р сарын 1-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2020 оны 12-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-12-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 12-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -16.2-25.8 градус хүйтэн, бусад нутгаар -11.8-27.7 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтайд -4, Баян-Уулд -5, Тонхил, Тоорой, Эрдэнэ, Чандмань сумуудад -7, бусад сумуудад -9-18 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулинд -36, Жаргаланд -35, Дэлгэр, Шарга, Тайширт -34, Даривт -32 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -15-26 градус хүйтэн, бусад нутгаар -12-29 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 7, Тооройд 4, бусад сумуудад 0-14 градус хүйтэн байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -39, Жаргаланд -38, Шарга, Тайширт -37, Дарив, Хөхморьтод -35, Есөнбулаг, Тонхил, Баян-Уул сумуудад -32, бусад сумуудад -23-30 градус хүйтэн байлаа. Энэ арав хоногт өмнөх арав хоногоос 10 градусаар хүйтэрсэн байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 0.8 мм, Тонхилд 0.7 мм, Гуулин тосгонд 0.5 мм, Хөхморьт, Жаргаланд 0.4 мм, Дарив, Тайшир, Шарга сумудад 0.2 мм, Есөнбулаг, Төгрөг, Чандмань сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Алтай, Бугат, Бигэр, Дэлгэр, Халиун, Цогт, Цээл, Эрдэнэ сумууд болон Тоорой тосгонд хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 23 м/с, Есөнбулаг, Тонхилд 13 м/с, Алтай, Баян-Уул, Гуулин тосгонд 12 м/с, бусад сумуудад 4-11 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-6 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 12-р сарын 10-ны байдлаар Эрдэнэд 6 см, Гуулин тосгонд 5 см, Цогт, Цээлд 4 см, Баян-Уул, Есөнбулагт 3 см, Дэлгэр, Халиунд 2 см, Тонхил, Хөхморьт, Дарив, Жаргалан, Тайшир, Шарга сумуудад 1 см, Төгрөгт 0 см зузаан цастай, нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Есөнбулаг, Эрдэнэд 0.24 г/см2, Цээлд 0.22 г/см2, Гуулин тосгонд 0.20 г/см2 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /